быстрый займ на карту
Үзсэн: 504

УЛААНБААТАР МАРАФОН ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Улаанбаатар Марафон Олон Улсын гүйлт нь 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг арга хэмжээний хүрээнд “УЛААНБААТАР – МАРАФОНД НЭГДЭЦГЭЭЕ” уриатай цом аялуулах аяныг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон Төрийн бус 92 байгууллагаар аялуулж, төрөл бүрийн тэмцээн уралдаан, спортын арга хэмжээг иргэдийнхээ дунд амжилттай зохион байгууллаа.

   2018 оны “Улаанбаатар Марафон Олон Улсын гүйлт”-д Чингэлтэй дүүргээс 4144 иргэн албан ёсоор бүртгүүлэн оролцож байна.

Энэхүү арга хэмжээг дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол нээж, гүйлтэд оролцож байгаа нийт тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ.

Тус арга хэмжээнд Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж,Орхонбаяр, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж,  Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Амаржаргал, Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв болон 1-19 хороодын Засаг даргын ажлын алба, харьяа хэлтэс, албад, Ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчид оролцлоо.

 

 

Leave a Reply

  • Facebook