быстрый займ на карту
Үзсэн: 574

“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ҮНДЭС – ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН” СПОРТ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Боловсролын Удирдах Ажилтнуудын дунд жил бүр явагддаг “ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ҮНДЭС – ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН” Спорт наадмын 2018 оны арга хэмжээг Чингэлтэй дүүрэг хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд Төрийн болон Төрийн бус боловсролын байгууллагын 300 гаруй удирдах ажилтнууд спортын 4 төрлөөр оролцож хурд хүч,авхаалж самбаа,авьяас чадвараа сорин уралдах юм.

Спорт наадмын хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУСЯ – ны Ерөнхий боловсролын Газрын дарга Т.Ням – очир, Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Нийслэлийн Боловсролын Газрын орлогч дарга Ж.Дашдэмбэрэл нар оролцож Монгол улсын Боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Гавьяат багш, ахмад захирал Г.Дашган, Ж.Бааст, Ц.Өлзийжаргал нарт дурсгалын зүйл гардуулан хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Засгийн газрын шагнал “Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан ” Ирээдүй цогцолбор сургууль”-ийн Ерөнхий захирал н.Цагаанцоож, Багахангай дүүргийн “Хангай цогцолбор сургууль”-ийн Сургалтын менежер н.Баатархүү, Хан-Уул дүүргийн 63 дугаар сургуулийн Захирал н.Эрдэнэбаатар, Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн Захирал А.Мөнхчимэг нарт шагналыг гардууллаа.

Тус спорт наадмын арга хэмжээнд оролцож байгаа хүндэт зочдод зориулж СУИС -ын харьяа “Бадмаараг” ахлах сургуулийн “Алтан ураг” хамтлаг, 61 дүгээр сургуулийн “Дорнын хүрээ” хамтлаг, 5 дугаар сургуулийн Уран гимнастикч хүүхэд багачууд урлагийн тоглолт үзүүлж сонирхууллаа.

Энэхүү арга хэмжээнд Засаг даргын Тамгын газрын Санхүү,Төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Хөгжлийн бодлого,төлөвлөлт,хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Амаржаргал, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, Цэргийн Штабын дарга Ж.Даваарагчаа нар оролцлоо.

 

 

Leave a Reply

  • Facebook