быстрый займ на карту
Үзсэн: 496

САНАЛ АСУУЛГА БОЛЛОО

Нийслэлийн автозамын сүлжээний урт болон дунд хугацааны мастер төлөвлөгөөг боловсруулахад иргэдийн оролцоог хангах сэдэвт санал асуулга зохион байгуулах талаар санал солилцох хуралдаан боллоо.

Тус хуралд Нийслэлийн зураг, төслийн хүрээлэнгийн Хөгжлийн менежментийн хэлтсийн дарга Б.Гүнжидмаа,  ЧДЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Дэд бүтэц, тохижилтийн хэлтсийн дарга А.Гэрэл-од болон 7,10,11,12,13,16 дугаар хорооны Засаг дарга нар оролцож, тус хорооны иргэдээс санал асуулга авч ажиллахаар боллоо.

Leave a Reply

  • Facebook