ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн тасаг болон 7,8 дугаар хорооны улсын бүртгэгч нар 5 сарын 18-ны өдөр иргэдэд бүртгэлийн үйлчилгээг сурталчлан таниулах “Эрх зүй”-н сургалтыг 7 дугаар хорооны иргэний танхимд зохион байгууллаа.
Тус сургалтад нийт 61 иргэн оролцсоноос гадна 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав болон түүний ажлын албаныхан идэвхтэй хамрагдсан ба иргэний бүртгэлийн чиглэлээр 7 дугаар хорооны улсын бүртгэгч Г.Наранзул, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Э.Сувд-Эрдэнэ иргэдэд мэдээлэл өгч ажиллаа.
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС