быстрый займ на карту
Үзсэн: 1154

“ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

 “Чингэлтэй Фестиваль” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлыг дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд тус ажлын хэсгийн ахлагч Ж.Лхагвасүрэн удирдан зохион байгууллаа. Хуралдаанд ЧДЗДТГ-ын хэлтэс, албад, дэргэдэх хэлтэс, албадын дарга нар болон хороодын Засаг дарга нар оролцлоо.

            Хурлаар фестивалийн арга хэмжээний удирдлага, зохион байгуулалтын талаар хэлэлцлээ. Соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, амьдралын нийтлэх соёлыг төлөвшүүлэх, үндэсний соёл урлаг, өвийг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ийн хүрээнд 5 дугаар сарын 26-ны өдөр Анкарагийн гудамж, Ж.Самбуугийн гудамж, Тусгаар тогтнолын талбайд:

  • Хүн шатрын тэмцээн
  • Пянзны баяр
  • Уран бичлэгийн уралдаан
  • Хэцтэй гэрэл зургийн үзэсгэлэн
  • Улаанбаатар хотын музейн гэрэл зургийн үзэсгэлэн
  • Ширээний шагайн тэмцээн
  • Спортын олон төрлийн тэмцээн
  • Урлагийн тоглолт
  • Гар урлалын үзэсгэлэн
  • Сельфи зургийн уралдаан
  • Дүрслэх урлагийн үзэсгэлэн
  • Тоглоомын хотхоны үйлчилгээ
  • Худалдаа үйлчилгээ
  • Төрийн нэг цэгийн үйлчилгээ

зэрэг олон төрлийн, сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах юм. Хүүхэд залуус, настан буурлууд, иргэд та бүхэн “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ” арга хэмжээнд хүрэлцэн ирж, гэр бүлээрээ амралт, чөлөөт цагаа халуун дулаан уур амсьгалд, аз, жаргалтай өнгөрүүлэхийг урьж байна.

 

Leave a Reply

  • Facebook