быстрый займ на карту
Үзсэн: 672

ЭНЭ САРД “НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ”-ГЭЭР  52508 АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ АЖИЛЛАЖЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” 2018 оны А/32 тоот захирамж 1 дүгээр  сарын 22-ны өдөр батлагдсан.

Засаг даргын захирамжийн дагуу Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газрын албаны мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байна. 5 дугаар сарын байдлаар 1-19 дүгээр хорооны ”Нэг цонхны үйлчилгээ”-гээр 6945 иргэн үйлчлүүлж 6732 иргэнд төрийн  үйлчилгээ үзүүлсэн байна.

Нийт дүнгээр 19 хороо болон Дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-ээр 52721 иргэн үйлчлүүлж  52508 асуудлыг шийдвэрлэжээ. Дүүргийн Тамгын газрын “Нэг цонхны үйлчилгээ”-ний танхимын 4,5 дугаар цонхон дээр   харьяалал харгалзахгүйгээр гадаад паспорт шинээр олгох  үйлчилгээ 2018 оны 04 дүгээр сарын  9-ний өдрөөс эхлэн хийгдэж байна. 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 5200 иргэнд яаралтай болон энгийн хэлбэрээр 5 жилийн хугацаатай гадаад паспорт шинээр олгох  үйлчилгээ үзүүлсэн байна.

Leave a Reply

  • Facebook