быстрый займ на карту
Үзсэн: 577

БҮГД НАЙРАМДАХ САХА(ЯКУТ) УЛСЫН ХАНГАЛАССКИЙ(УЛУС) ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский(улус) дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Протодьяконов Борис Петрович, Тамгын газрын дарга Федоров Николай Николаевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Бидний урилгыг хүлээн авч хүндэтгэн ирсэн ах дүүгийн харилцаат Хангаласский(улус) дүүргийн эрхэм төлөөлөгч та бүхэнд баярлалаа. Хоёр дүүргийн маань хамтын ажиллагаа жилээс жилд эрчимтэй хөгжиж байна, цаашид ч гэсэн улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Дүүрэгт маань тавтай сайхан зочилж, 5 дугаар сарын 26-ны өдөр болох “Чингэлтэй фестиваль” арга хэмжээнд оролцохыг хүндэтгэлтэйгээр урьж байна” гэдгийг онцоллоо.

Уулзалтаар хоёр талын нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.

Leave a Reply

  • Facebook