быстрый займ на карту
Үзсэн: 694

ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс хамтран дүүргийн “Шилдэг татвар төлөгч бизнес эрхлэгчдийн уулзалт, зөвлөгөөн”-ийг 5 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Татварын хэлтсийн дарга М.Болдбаатар нар болон дүүргийн шилдэг татвар төлөгч 120 гаруй аж, ахуйн нэгж байгууллага, иргэд оролцлоо.

Зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүлэн, дүүргийн нийгэм эдийн засгийн хөгжлийн талаар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр дүүргийн төсвийн зарлагын талаар, Татварын хэлтсийн дарга М.Болдбаатар төсвийн татварын орлогын талаар тус тус танилцууллаа.

Мөн үеэр хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, татвараа үнэн зөв тодорхойлж улс, орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж шилдэг татвар төлөгч байгууллага, иргэдэд дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”, “Хөдөлмөрийн алдар” медаль, “Баярын бичиг”-ээр тус тус шагнаж, урамшуулаа.

Leave a Reply

  • Facebook