быстрый займ на карту
Үзсэн: 780

ЗУСЛАН, НОГООН БҮСИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДЛЭЭ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 дүгээр захирамжийн дагуу зуслан ногоон бүсийн бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг  дүүргийн Засаг даргын орлогчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн удирдамж, төлөвлөгөө батлуулан дүүргийн 19 дүгээр хорооны зуслангийн бүсийн нутаг дэвсгэрийг хамарсан цэвэрлэгээний ажлыг зохион  байгууллаа.

Их цэвэрлэгээгээр “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ний харьяа иргэдийн бүлгийн 47 иргэн, “Найши трейд” ХХК-ний 9 ачигч, жолооч нар оролцож Сэлбэ голын дагуу Шаргаморьтын гүүрнээс Шадивлангийн гүүр  хүртэл 71,000 м2  гаруй талбайг цэвэрлэн ажиллаа.

Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг “Найши трейд” ХХК-ний  хог тээвэрлэгч 3 машинаар хог тээвэрлэлт хийж нийт 15 гаруй тн хог хаягдлыг 8 рейс болгон ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүллээ.

Leave a Reply

  • Facebook