быстрый займ на карту
Үзсэн: 284

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

       “Чингэлтэй Фестиваль” арга хэмжээг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал боллоо.

            Хуралд дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Соёл, урлагийн их сургуулийн захирал Э.Сонинтогос, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, ахмад Б.Одбаяр, СУИС-ийн Театр урлагийн сургуулийн Уран сайхны удирдагч Ц.Батнайрамдал нар оролцлоо.

              Хурлаар фестивалийн арга хэмжээний удирдлага, зохион байгуулалтын талаар болон соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, амьдралын нийтлэг соёлыг төлөвшүүлэх, үндэсний соёл урлаг, өвийг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ийн хүрээнд Анкарагийн гудамж, Ж.Самбуугийн гудамж, Тусгаар тогтнолын талбайд дараах үйл ажиллагаанууд болно:

  • Иргэд, аж ахуй нэгжүүдийн парад
  • Иргэдийн урлагийн тоглолт
  • СУИС-ийн урлагийн тоглолт, спортын олон төрлийн тэмцээн, наадам (ширээ шагай, 3:3 сагсан бөмбөг, дугуй, скит, 5гудамжны бүжгийн үзүүлбэрүүд)
  • Пянзны баяр
  • Сельфи зургийн уралдаан
  • Гар урлалын үзэсгэлэн
  • Сургуультай нохойн үзүүлбэр
  • УБ хотын музейн гэрэл зургийн үзэсгэлэн
  • Хэцтэй гэрэл зургийн үзэсгэлэн
  • Уран бичлэгийн уралдаан
  • Дүрслэх урлагийн үзэсгэлэн
  • Задгай кино үзвэр
  • Хип хоп хамтлаг, дуучдын шоу тоглолт зэрэг интертаймент үйл ажиллагаанууд болохоос гадна төрийн үйлчилгээ (өргөдөл гомдол, санал, хөдөлмөр, халамж, цагдаа, эрүүл мэнд, нийгмийн даатгал), тоглоомын хотхон, номын худалдаа, цэцгийн худалдаа, хоол хүнс, бусад худалдаа, үйлчилгээ зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна гэж мэдээллээ.

Leave a Reply

  • Facebook