быстрый займ на карту
Үзсэн: 528

БНСУ-ЫН БУСАН ХОТЫН ЖИН ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат БНСУ-ын Бусан хотын Жин дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн хэлтсийн дарга И Нам Үон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр талын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо. Мөн боловсрол, соёл урлагийн салбарт хамтран ажиллах хүрээнд сурагч солилцоо, сурагчдын урлагийн тоглолт, спортын нөхөрсөг тэмцээн зэргийг зохион байгуулах тухай хэлэлцлээ.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зочдыг Чингэлтэй дүүрэгт тавтай зочилж 5 дугаар сарын 26-ны өдөр болох “Чингэлтэй фестиваль” арга хэмжээнд оролцохыг урилаа.

Жин дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн хэлтсийн дарга И Нам Үон “Монгол улсад тэр дундаа Чингэлтэй дүүрэгт анх удаа ирж байгаадаа сэтгэл тун хангалуун байна. Биднийг хүндэтгэлтэйгээр хүлээн авсанд талархал илэрхийлье. Хоёр талын хамтын ажиллагаа цаашид улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцоллоо.

 

Leave a Reply

  • Facebook