быстрый займ на карту
Үзсэн: 469

 “ШИДЭТ ХӨЛӨГ 2018” ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

 Чингэлтэй дүүргийн 4-6 насны цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Шидэт хөлөг 2018” дүүргийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 5 дугаар цэцэрлэгийн 60 жилийн ойд зориулан “Төгс нүүдэл” шатрын клубээс зохион байгууллаа.

 “Шидэт хөлөг 2018” дүүргийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 60 орчим цэцэрлэгийн насны хүүхдүүд оролцлоо.

Тэмцээнийг зохион байгуулсан “Төгс нүүдэл” шатрын клуб нь 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 6 мянга орчим хүүхдэд шатрын спортоор сургалт явуулсан байна. “Төгс нүүдэл” шатрын клубийн багш Ж.Гантөмөр шатрын спортоор хичээллэснээр хүүхдүүдийн оюун ухааны хөгжил тэлж, сэтгэн бодох чадвар сайжирдаг юм гэлээ.

Leave a Reply

  • Facebook