быстрый займ на карту
Үзсэн: 1325

“ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ” АРГА ХЭМЖЭЭ 6 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дүүргийн төр захиргааны байгууллагаас зарласан “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Соёл, Урлагийн Их сургууль хамтран “Бид сайн сайханд дагуулна” уриан дор соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, амьдралын нийтлэг соёлыг төлөвшүүлэх, үндэсний соёл урлаг, өвийг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ” арга хэмжээг “Амар байна уу, та?” сэдвийн хүрээнд 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Амар байна уу? эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, настан буурлууд, хүүхэд залуус, иргэд та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэхүү арга хэмжээг зургаан жилийн өмнө “Хотын гудамж-Миний нутаг” нэртэйгээр эхлүүлж байсан билээ. Эдүгээ гудамжны баяр маань фестиваль болтлоо өргөжсөнд баяртай байна. Монгол орныхоо түүх соёлыг сурталчлан таниулах, өв уламжлалаа тээн хөгжүүлэх мөн орчин үеийн хотын соёлыг түгээх үүднээс зохион байгуулж буй “Чингэлтэй фестиваль”-д тавтай морилно уу” гэдгийг онцоллоо. Мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнг, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Монгол Улсын Соёл, Урлагийн Их сургуулийн захирал Э.Сонинтогос нар мэндчилгээ дэвшүүллээ.

Арга хэмжээнд дүүргийн хамтын ажиллагаат БНСУ-ын Бусан хотын Жин дүүрэг, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский(улус) дүүргийн төлөөлөл, Бүгд Найрамдах Турк улсын Элчин Сайдын яамны төлөөлөл, Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Архангай аймгийн Чулуут сумын төлөөлөл, ЧДЗДТГ-ын хэлтэс, албад, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагын ажилтан, албан хаагчид, сургууль, цэцэрлэгүүдийн төлөөлөл, иргэд зэрэг 6000 гаруй хүн оролцлоо.

Энэ хүрээнд Анкарагийн гудамж, Ж.Самбуугийн гудамж, Тусгаар тогтнолын талбай чиглэлд иргэдийн баярын жагсаалыг зохион байгуулсан бөгөөд шилдэг зохион байгуулалт, хувцас жигдрэлттэй хороодыг шалгаруулан шагнаж, урамшуулсан юм. Мөн гэрэл зургийн “Гамма” агентлагтай хамтран “Хэцтэй гэрэл зураг”-ийн уралдаан, үзэсгэлэн зохион байгуулж шилдэг бүтээлийг шалгарууллаа. Түүнчлэн “Бид бүгдээрээ хөгжимчин”, “Бидний бахархал” ардын урлагийн наадмын тэргүүн байр эзэлсэн сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд багачууд уран бүтээлээ толилуулсан юм.

Фестивалийн үеэр төрийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээний цэгүүд, хүүхдийн тоглоом зэрэг үйлчилгээ иргэдэд хүрснээс гадна иргэдийн урлагийн тоглолт, СУИС-ийн урлагийн тоглолт, гудамжны бүжгийн үзүүлбэр, пянзны баяр, гар урлалын үзэсгэлэн, сургуультай нохойн үзүүлбэр, УБ хотын музейн гэрэл зургийн үзэсгэлэн, уран бичлэгийн уралдаан, дүрслэх урлагийн үзэсгэлэн, задгай кино үзвэр, хамтлаг, дуучдын шоу тоглолт зэрэг интертаймент үйл ажиллагаа, ширээний шагай, шагайн харваа, 3:3 сагсан бөмбөгийн тэмцээн, дугуй, скитний үзүүлбэр зэрэг спортын олон төрлийн тэмцээн, хөгжөөнт тоглоомууд, асуулт хариултын АХА тэмцээн зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

 

Leave a Reply

  • Facebook