быстрый займ на карту
Үзсэн: 617

ХЭЦТЭЙ ЗУРАГ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Соёл, Урлагийн Их сургууль хамтран зохион байгуулсан “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ” арга хэмжээний хүрээнд гэрэл зургийн “Гамма” агентлагтай хамтран гэрэл зураг сонирхогч залуусын дунд “Хэцтэй гэрэл зураг”-ийн уралдааныг зохион байгууллаа.

Уралдаанд 180 гаруй бүтээл ирснээс шилдэг 100 бүтээлээр хэцтэй зургийн үзэсгэлэн гаргасан юм.

Фестивалийн үеэр уралдааны шилдэг байруудыг шалгаруулж шагнаж, урамшуулав. Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, “Гамма” агентлагийн захирал С.Цацралт нар гардууллаа.

 

Тэргүүн байранд Б.Батгэрэл “Хотын гудамж-Миний амьдрал” бүтээл.

Хоёрдугаар байранд  Ш.Хаш-Эрдэнэ “Хотын гудамж”, н.Ганхүү “Зайсан толгой” бүтээл.

Гутгаар байранд Ч.Золзаяа, Б.Инжинаш, н.Энхмандал нарын бүтээл тус тус шалгарлаа.

 

 

Leave a Reply

  • Facebook