быстрый займ на карту
Үзсэн: 407

НОМОНД ДУРЛАГЧДЫН БАЯР БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Чингэлтэй фестиваль”-д Хүүхдийн номын өргөөнийхөн үйл ажиллагаагаа сурталчлан оролцлоо.

5 дугаар сарын 26-ны өдөр болсон “Амар байна уу та“ сэдэвт фестивальд тус номын өргөөний хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, уламжлалт ёс заншилтай холбоотой номын үзэсгэлэн, номын тэмдэглэл хөтөлсөн хүүхэд багачуудын дэвтрийн үзэсгэлэн, 2018 онд зохион байгуулсан үйл ажиллагааныхаа гэрэл зургийн үзэсгэлэнг тус тус дэлгэж, хотын иргэдэд номын өргөөгөө танилцууллаа.

Мөн энэ үеэр “АХА” тэмцээн, “30 номын уналт” асуулт хариултын уралдаан зохион байгуулж, номын өргөөнд байнга ирж ном уншдаг гурван сурагчийг Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний “Шилдэг уншигч”-аар тодруулж шагнаж урамшууллаа.

 

Leave a Reply

  • Facebook