быстрый займ на карту
Үзсэн: 346

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Япон улсын Шизуока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи тэргүүтэй төлөөлөгчдийг 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр талын биеийн тамир спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон юм. Энэ хүрээнд өсвөр үеийн тамирчдын туршлага солилцох хөтөлбөр, спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулах зэрэг олон талт ажлуудын талаар хэлэлцлээ.

Яйзү хотын дарга Накано Хиромичи Чингэлтэй дүүрэг, Яйзү хот хооронд  өгөөжтэй урт хугацааны байнгын хамтын ажиллагааг тогтоох нь чухал гэдгийг онцолж байлаа.

 

Leave a Reply

  • Facebook