быстрый займ на карту
Үзсэн: 583

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  5 дугаар сарын 29-ний өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулан, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө. Зөвлөгөөний эхэнд ЧДЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нийслэлийн болон дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцууллаа.

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах үүднээс дүүргийн 1-19 дүгээр хороонд орц гарц, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс чөлөөлөх 26 байршил, төвийн 1-6 хороонд тавьсан 45 ТҮЦ-ийн судалгааг гаргаж газар чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, Чингэлтэй дүүргийн төр захиргааны байгууллагаас зарласан “Өрхийн хөгжлийг дэмжих жил”, “Ногоон дүүрэг-Бидний оролцоо 2018” бүх нийтийн аяны хүрээнд 5 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад, хороодын ажлын алба болон төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэг, сургууль орчимд 4000 гаруй мод, 152 ширхэг бут сөөг зэргийг тарьсан байна. Уг ажилд дүүргийн 36 байгууллагын 480 гаруй хүн оролцжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Соёл, Урлагийн Их сургууль хамтран “Бид сайн сайханд дагуулна” уриан дор“ 6 дахь жилдээ “Чингэлтэй фестиваль”-ийг “Амар байна уу Та?” сэдвийн хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. “Чингэлтэй фестиваль”-ийн баярын жагсаалд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Доан Тхи Хыөн, БНСУ-ын Бусан хотын Жин дүүрэг, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский(улус) дүүргийн төлөөлөл, Бүгд Найрамдах Турк улсын Элчин Сайдын яамны төлөөлөл, Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Архангай аймгийн Чулуут сумын зочид төлөөлөгчид, дүүргийн 1-19 дүгээр хорооны иргэд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудын төлөөлөл, төрийн албан хаагчид, Соёл урлагийн их сургуулийн багш, оюутны төлөөлөл зэрэг 6500 гаруй хүн оролцлоо.

АТБӨЯХ-ийн албан татвар, авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаа буюу 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах,  “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэл зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах,  Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах санал, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтын төсөлд тусгах саналаа ирүүлэх зэрэг үүрэг даалгаврыг Нийслэлийн удирдах ажилтнуудын 5 дугаар сарын 28-ны өдрийн шуурхай зөвлөгөнөөр өгчээ.

Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд шилжин суурьшсан дүүргийн малтай өрхүүдийн ундны усны асуудлын талаар холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч ажиллах, хүн, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор малыг вакцинжуулалтад хамруулах, 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн сургууль, цэцэрлэг, орон сууцны зуны урсгал засварын ажлыг эхлүүлэх, мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд олон удаагийн давтамжтай дуудлага ирүүлсэн айл өрхүүдэд архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг нөлөөллийн ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өглөө.

Мөн дүүргийн Засаг даргын 2018 оны А/98 тоот захирамжийн дагуу төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн аж төрөх эрүүл аюулгүй, амар тайван орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ЧДЗДТГ-ын хэлтэс, албадууд хороодтой хамтран ажиллах ажлын хэрэгжилтийг хангах, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг дүүргийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж өглөө. 

Leave a Reply

  • Facebook