быстрый займ на карту
Үзсэн: 577

ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

  “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 5 дугаар сарын 26-ны өдөр “Амар байна уу та?” сэдвийн хүрээнд зохион байгуулсан “Чингэлтэй фестиваль” арга хэмжээний баярын жагсаалд Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон амжилттай оролцлоо.

             Фестивалийн арга хэмжээний үеэр Анкарагийн гудамжинд байрлах Төрийн үйлчилгээний асарт бүртгэлийн үйлчилгээг үзүүлэн нийт 60 иргэнд мэдээлэл өгч, 3 иргэний цахим үнэмлэхийн захиалгыг авч, улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа, албан хаагчдын зан харилцаа, цаашид бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар иргэдээс “Сэтгэл ханамж”-ийн судалгаа авч ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook