быстрый займ на карту
Үзсэн: 548

 НЭГДСЭН  СУРГАЛТЫГ  ЗОХИОН  БАЙГУУЛЛАА

    Дүүргийн орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн төсөвт байгууллагуудын  нягтлан бодогч нарт “Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийн  бодлогын  баримт  бичиг”  боловсруулах  арга  зүй,  санхүүгийн  тайлангийн  аудит хийлгэхэд  анхаарах  асуудал сэдэвт  Нэгдсэн  сургалтыг  5 дугаар  сарын  28,29-ны өдрүүдэд  зохион   байгууллаа.

      Нэгдсэн сургалтад Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн  удирдах зөвлөлийн гишүүн, БСШУ-ны  сайдын дэргэдэх аудитын хорооны гишүүн, мэргэшсэн нягтлан  бодогч,  аудитор,  татварын мэргэшсэн зөвлөх С.Тунгалаг, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Н.Дэлгэрмаа, сургалт тайлан мэдээ хариуцсан  мэргэжилтэн  Л.Батзориг,  дүүргийн  орон  нутгийн  болон  тусгай  зориулалтын шилжүүлгийн  төсөвт  67  байгууллагуудын  нягтлан  бодогч  нар  оролцлоо.

       Нэгдсэн   сургалт  хөтөлбөр,  удирдамжийн  дагуу  “Төсөвт  байгууллагын  нягтлан  бодох  бүртгэлийн  бодлогын  баримт  бичиг”  боловсруулах  онол арга зүй, анхаарах асуудал,  мөн  санхүүгийн тайлангийн аудит хийлгэхэд анхаарах асуудлуудыг  тус  тус хэлэлцэж,  санал  бодлоо  солилцон  сургалт  амжилттай   болж  өндөрлөлөө.

                                                    САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook