быстрый займ на карту
Үзсэн: 520

У.АНУЖИН: ХҮҮХЭД БҮРИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХАЛУУН СЭТГЭЛЭЭР ЭВЛЭЛДЭН НЭГДЭЦГЭЭЕ

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас 5 дугаар сарын 30-ны өдөр буюу “Хүүхдээ сонсох өдөр”-өөр “Хүүхдээ сонсох өдөр” форумыг зохион байгууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн хүүхдийн элч нар, Нийслэлийн хүүхдийн холбоо, дүүргүүдийн хүүхдийн төлөөлөл зэрэг 500 гаруй хүн оролцлоо.

Шийдвэр гаргах түвшинд хүүхэд үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх, мэдээлэл авах, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх боломжийг хангах үүднээс дүүрэг бүр хүүхдийн чуулган зохион байгуулж, хүүхэд бүрээс гарсан санал санаачлагаа тус форумаар танилцуулав. Чингэлтэй дүүргийн хүүхдүүдийн санал бодлоо илэрхийлсэн танилцуулгыг дүүргийн 117 дугаар сургуулийн 11А ангийн сурагч У.Анужин танилцуулж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад гардуулж өгсөн юм. Тэрээр “Хүүхэд хамгаалал ба бидний оролцоо” сэдэвт танилцуулгадаа хүүхэд бүрийн сайн сайхны төлөө халуун сэтгэлээр эвлэлдэн нэгдэхийг уриалж байлаа.

Мөн үеэр хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, хүүхдийн эрх, хөгжлийн чиглэлээр цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.

  

 

Leave a Reply

  • Facebook