быстрый займ на карту
Үзсэн: 920

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Хүмүүнлэгийн хороо болон Бүгд Найрамдах Итали улсын “Глобал Тема” олон улсын хүмүүнлэгийн байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа 5 дугаар сарын 30-ны өдөр боллоо.

Санамж бичигт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, БНИУ-ын “Глобал Тема” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын удирдах зөвлөлийн дарга Гвидо Риччи, Монголын Үндэсний Хүмүүнлэгийн хорооны гүйцэтгэх захирал С.Пүрэвсүрэн нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд талууд ажлын байр нэмэгдүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, орон сууцжуулах чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах юм.

 

Leave a Reply

  • Facebook