быстрый займ на карту
Үзсэн: 757

ЧАНАРТАЙ АМЬДРАЛ АХМАДЫН КЛУБЫН ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Ахмад настнуудын чөлөөт цагийг зөв боловсон, идэвхтэй өнгөрүүлэх, шинэ хамт олонтой болгох, нийгмийн оролцоог хангах зорилготой Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны дэргэдэх “Чанартай амьдрал ахмадын клуб”-ын төгсөлтийн арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож, ахмад настнууддаа мэндчилгээ дэвшүүлэн урт удаан наслахыг хүсэн ерөөлөө. Энэ үеэр “Чанартай амьдрал ахмадын клуб”-ын ахмад настнууд урлагийн үзүүлбэр, англи хэлний харилцан ярианы дасгал, ой тогтоолтын дасгал зэрэг сурч мэдсэн зүйлсээ хуваалцлаа.

Тус ахмадын клубт гуравдугаар хорооны 60-87 насны 67 ахмад настан англи хэлний хичээл, цаасан урлал, утсан урлал, ой тогтоолтын дасгал, хөгжөөнт дасгал, хөдөлгөөн, хөгжөөнт тоглоом, зочны яриа зэрэг долоон төрлийн үйлчилгээнд хамрагддаг байна.

 

Leave a Reply

  • Facebook