быстрый займ на карту
Үзсэн: 763

ХУДАЛДАА, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫГ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛААР ШАГНАВ

    Монгол улсад Худалдаа, үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан дүүргийн худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарт олон жил тогтвортой, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан тэр дундаа, бага насны хүүхдүүдийг эрүүл хоол хүнсээр хангаж, хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн ажиллаж байгаа цэцэрлэгийн тогооч нар болон худалдаа үйлчилгээний салбарын зарим ажилтан албан хаагчдыг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдэг,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж, урамшууллаа

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар гардуулан өгч, баяр хүргэлээ.

ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

 

 

Leave a Reply

  • Facebook