быстрый займ на карту
Үзсэн: 446

ЭХ ҮРСИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ЭРҮҮЛ АХУЙГ САХИЖ АЖИЛЛАХ ТАЛААР ҮҮРЭГ ӨГЛӨӨ

       Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”, Эх үрсийн баярыг тохиолдуулан 6 дугаар сарын 1-ний өдөр Тусгаар тогтнолын талбайд баярын арга хэмжээ зохион байгуулна.

Арга хэмжээний үеэр үйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгж, байгууллага, иргэдийг ЧДЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган хүлээн авч уулзлаа.

 Уулзалтаар арга хэмжээний зохион байгуулалтын талаар танилцуулж, худалдаа, үйлчилгээний эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үүрэг өглөө.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook