быстрый займ на карту
Үзсэн: 607

“ЭХ, ҮРСИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ-2018” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан ЧДЗДТГ-ын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, “Есүй эх” төрийн бус байгууллагатай хамтран “Эх үрсийн инээмсэглэл-2018” арга хэмжээг 5 дугаар сарын 31-ний өдөр Тусгаар тогтнолын талбайд  зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож, хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүллээ. Арга хэмжээгээр “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-т хамрагдсан Чингэлтэй дүүргийн 530 өрхийн хүүхдүүдийн фото зураг авч үйлчлэх, ”Боди арт” зураг зурж үйлчлэх,  тоглоомоор үйлчлэх,   зайрмагаар үйлчлэх зэрэг өртөөчилсэн үйлчилгээний цэгүүд ажлуулж, ирсэн бүх хүүхдэд бэлэг гардуулан өглөө. Мөн урлагийн тоглолт, бүжгийн тэмцээн, азын сугалаа зэрэг арга хэмжээг явуулсан бөгөөд түрүүлсэн хүүхдүүдийг шагнаж, урамшууллаа.

ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook