быстрый займ на карту
Үзсэн: 1497

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 340 ГАРУЙ ЭХ “АЛДАРТ ЭХИЙН ОДОН” ГАРДАН АВЛАА

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”, Эх, үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн Чингэлтэй дүүргийн эхчүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Нийслэлийн Чингэлтэй  дүүргийн 19 эх “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одон, 323 эх хоёрдугаар зэргийн одон тус тус хүртсэнийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар, 1-19 дүгээр хороодын Засаг дарга, ЧДЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар гардуулан өглөө.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат олон хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн бойжуулж буй эхчүүдэд баярын мэнд хүргэж, гэр бүлийнхээ болон улс орныхоо өмнө үнэ хүндтэй үүрэг гүйцэтгэж байгааг нь онцлон сайн сайхныг хүсэн ерөөлөө.

 

 

Leave a Reply

  • Facebook