быстрый займ на карту
Үзсэн: 575

ЭХ ҮРСИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД БОЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”, Эх үрсийн баярыг тохиолдуулан Тусгаар тогтнолын талбайд баярын арга хэмжээг зохион байгуулж байна.

Арга хэмжээний нээлтэд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Санхүү төрийн, сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хороодын Засаг дарга нар оролцлоо.

Баярын үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Сайн байцгаана уу? Эх орны ирээдүй болсон энхрий үрс, энэрэл хайрын дээд болсон элбэрэлт эхчүүдээ, та бүхэндээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”, Эх үрсийн баярын мэндийг өргөн дэвшүүлж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

Баярын арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд зорилтод бүлгийн 6284 хүүхдэд бэлэг гардуулан өглөө.

Хүүхдийн баярын арга хэмжээнд дүүргийн цэцэрлэгүүдийн дунд явагддаг “Бид бүгдээрээ дуучин” уралдааны шилдэг хамтлагууд, ардын урлаг наадмын шилдгүүд болон ЕБС-ийн сурагчдын шилдгүүд урлагийн  тоглолтоо толилуулж, 24 төрлийн худалдаа, тоглоомын үйлчилгээг үзүүлж, 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион явуулж байна. Арга хэмжээ 17:00 цаг хүртэл үргэлжлэх тул хүүхэд багачууд, иргэд та бүхэн гэр бүлээрээ хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Leave a Reply

  • Facebook