быстрый займ на карту
Үзсэн: 663

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХЭД БАГАЧУУД “ИЖИЛ ХОЁР БОТГО” БҮЖГЭН ЖҮЖГИЙГ ҮЗЭЖ СОНИРХЛОО

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний Их Театрт тоглогдож буй  “Ижил хоёр ботго” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг  6 дугаар сарын 2-ны  өдөр Чингэлтэй дүүргийн  хүүхдүүд, багачуудад үзүүллээ.

Тус бүжгэн жүжгийг нээж дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж хүүхэд багачуудад баяр хүргэж, үзэгч хүүхдүүдийн дунд сугалаа явуулан азтанаар шалгарсан хүүхдүүдэд ном, бэлэг гардууллаа.

 Дуулалт жүжгийн зохиолыг МЗЭ-ийн шагналт Г.Батаа бичсэн бол хөгжмийн зохиолыг М.Бирваа, ерөнхий найруулагчаар Д.Ганболд нар ажиллажээ. Энэхүү бүтээл нь хүүхэд багачуудад монгол өв уламжлалаа таниулах, ёс заншлаа дээдлэх, байгаль дэлхий ан амьтнаа хайрлан хамгаалах ухааныг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

Leave a Reply

  • Facebook