ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРОО “НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ТЭЙ БОЛЛОО

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах хүрээнд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нэг цонхны үйлчилгээний төв”-ийг нээж үйл ажиллагаагаа эхлүүллээ.11.15      11.16

Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Хөгжлийн агентлаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн дэмжлэгтэйгээр энэхүү “Нэг цонхны үйлчилгээний төв”-ийг байгуулан, Чингэлтэй дүүргийн 15-18 дугаар хорооны 30 гаруй мянган иргэнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүллээ.

11.17      11.18

Энэхүү “Нэг цонхны үйлчилгээний төв”-өөр хөдөлмөр, нийгмийн халамж, нийгмийн даатгал, иргэний бүртгэл мэдээлэл, газрын харилцаа, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, нотариат, банк санхүү, гэрэл зураг зэрэг үйлчилгээг хүртэх боломжтой юм байна. Үүнээс иргэний бүртгэл, нийгмийн халамжийн үйлчилгээг иргэд өдөр бүр хүртэх боломжтой бол нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, татвар, газрын харилцааны асуудлаар хуваарьт өдрүүдэд үйлчлүүлэх ажээ. Цаашид иргэдийг дээрх үйлчилгээнд өдөр бүр цаг алдалгүй шуурхай хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм байна.

11.19      11.20

“Нэг цонхны үйлчилгээний төв”-ийг 31.1 сая төгрөгийн санхүүжилттэйгээр байгуулсны 17.7 сая төгрөгийг Швейцарийн хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар, үлдсэнийг нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус тус санхүүжүүлжээ.

Швейцарийн хөгжлийн агентлагийн Хүний аюулгүй байдлын судалгааны төвөөс хэрэгжүүлж буй төслийн хүрээнд орон даяар нийт 36 “Нэг цонхны үйлчилгээний төв”-ийг байгуулж, төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэдэд хүргэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа юм. Цаашид явуулын “нэг цонхны үйлчилгээний төв”-ийг байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

11.21      11.22

Нээлтийн арга хэмжээнд тус хорооны иргэд болон Швейцарийн хөгжлийн агентлаг, Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Чингэлтэй дүүргийн засаг даргын Тамгын газрын төлөөлөл зэрэг албаны бусад хүмүүс оролцов.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирэх жилүүдэд нийт 8 хороонд “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулахаар хөрөнгө санхүүжилтийн асуудлыг төсөвт тусгуулаад байна.

Ohne ablenkung vom wesentlichen, dem hausarbeit schreiben muster https://hausarbeithilfe.com text

Leave a Reply

  • Facebook