быстрый займ на карту
Үзсэн: 726

ОЮУНЛАГ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮДИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын мэтгэлцээний нэгдсэн нийгэмлэг хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Оюунлаг Чингэлтэйчүүд” мэтгэлцээний тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 30 багийн 100 гаруй сурагч оролцсоноос нэгдүгээр байрт 49 дүгээр сургуулийн баг, хоёрдугаар байрт 72 дугаар сургуулийн баг, гуравдугаар байрт 17 дугаар сургуулийн баг, шагналт байрт 23 дугаар сургуулийн баг шалгарсан байна. Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ЧДЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Амаржаргал, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Ядамжав нар гардуулан өглөө.

Leave a Reply

  • Facebook