МОНГОЛ УЛСЫН ЦОЛНЫ ТЭМДЭГ, ОДОН, МЕДАЛЬ, ҮНЭМЛЭХИЙГ НӨХӨН БОЛОН СОЛЬЖ ОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигийнхавсралтМОНГОЛ УЛСЫН ЦОЛ ХҮРТЭЭХ, ОДОН, МЕДАЛИАР ШАГНАХ ЖУРАМ”-ын 4 дүгээр зүйлд:

 

Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг нөхөн болон сольж олгох
4.28. Монгол Улсын цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг ямар нэг шалтгаанаар үрэгдүүлсэн, эвдэж гэмтээсэн тохиолдолд шагналын эзэн, түүний нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүүд нь зохих үнээр нь нөхөн болон сольж олгож болно.
4.29. Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг шагналын эзэн, түүний нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү нөхөн болон сольж авахыг хүсвэл үрэгдүүлсэн, эвдэж гэмтээсэн нөхцөл, шалтгааныг тодорхой бичсэн өргөдлөө үнийг банкинд тушаасан баримт, эвдэрч гэмтсэн зүйлийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.
4.30. Ерөнхийлөгчийн Тамгын газар өргөдлийг хянан үзэж цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг нөхөн болон сольж олгох үндэслэлтэй гэж үзвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамж гаргаж шийдвэрлэнэ.

 

Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг нөхөн авахад бүрдүүлэх баримт бичиг

  • Хаяж үрэгдүүлсэн шалтгаан, нөхөн олгож өгөхийг хүссэн өргөдөл
  • Одон, медалиа гээсэн бол үнэмлэхний хуулбар
  • Мөнгө төлсөн баримт
  • Эвдэрч гэмтсэн зүйл

Эдгээрийг бүрдүүлж Засгийн газрын 1111 төвд хандана.

 

Одон медаль, үнэмлэх Үнэ
1 Алтан гадас 22.300
2 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одог 23.500
3 Алдарт эх 1.2 9000
4  Үнэмлэх хавтас  1100
Данс: 900001002                           Банк:                 Төрийн сан Хүлээн авагч: Ерөнхийлөгчийн Тамгын газар

 

Leave a Reply

  • Facebook