быстрый займ на карту
Үзсэн: 600

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН АНХААРАЛД ШИНЭ ҮЕ, ШИНЭ БОЛОМЖ, ШИНЭ САНАА

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас хэрэгжүүлж буй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэднийг ажлыг байраа өөрсдөө бий болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ”-г 2018 оноос эхлэн улс орон даяар хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 15-34 насны залуучуудыг энтрепренёр сэтгэлгээ, гарааны бизнес эрхлэх ур чадвар олгох 72 цагийн багц сургалтад хамруулж, хамгийн шинэлэг, содон, хэрэгжиж болохуйц бизнес санаа дэвшүүлсэн багт 10,000,000 сая  хүртэлх төгрөгийн санхүүжилтийг олгох юм.

Чингэлтэй дүүргийн залуучуудад зориулсан гарааны бизнесийн сургалтын бүртгэл  эхэлсэн бөгөөд 6 дугаар  сарын 5-ны өдөр дуусах тул залуучууд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сургалт 6 дугаар сарын 12,13,14-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Бизнес тауэрын 19 давхарт байрлах “Стартап Маркетинг Спэйс” төвийн байран дээр зохион байгуулагдана.

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook