быстрый займ на карту
Үзсэн: 227

“ЭВИЙН ӨРГӨӨ, ЭНХИЙН ГҮЙЛТ-2018” ГАЛТ БАМБАРЫН БУУХИАНД ОРОЛЦЛОО

Дэлхийн Энхийн гүйлтийг Монголд зохион байгуулах хорооноос зохион байгуулж буй “Эвийн өргөө, Энхийн гүйлт – 2018” арга хэмжээний галт бамбарыг Чингэлтэй дүүргийн баг тамирчид хүлээн авлаа.

Тус буухиаг Сүхбаатар дүүргийн баг тамирчдаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хорооны баг тамирчид угтан, авч цааш Баянгол дүүргийн баг тамирчдад хүлээлгэн өгч, энхийн гүйлтийн өртөөлсөн буухианд амжилттай оролцлоо.

Энэхүү галт бамбарын зорилго нь олон сая хүн хотоос сууринд, нэг улсаас нөгөө улсад буухиалж гараас гарт, зүрхнээс зүрхэнд энх тайван, эв нэгдлийн уриаг түгээхэд оршдог юм.

Leave a Reply

  • Facebook