быстрый займ на карту
Үзсэн: 1442

“SMART CHINGELTEI” АППЛИКЕЙШНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Дүүргийн төр захиргааны байгууллагаас 2018 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж өрх, иргэн бүрт хүрч ажиллахыг зорилт болгон ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд нийгмийн шаардлага, хөгжлийн чиг хандлагыг даган мэдээллийн технологийн салбарын дэвшилтэт технологид тулгуурлан төрийн үйлчилгээ, мэдээ, мэдээллийг иргэдэд ойртуулах үүднээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, мэдээллийн технологи, судалгааны “SICA” ХХК-тай хамтран “SMART CHINGELTEI” аппликейшныг бүтээлээ.

Уг аппликейшны нээлтийн үйл ажиллагаа 6 дугаар сарын 8-ны өдөр боллоо. Арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, хэлтэс, албадын дарга мэргэжилтнүүд, 1-19 дүгээр хороодын Засаг дарга, Ажлын албаны ажилтан албан хаагчид оролцлоо. Энэ үеэр аппликейшны танилцуулгыг “SICA” ХХК-ийн Судалгааны газрын захирал Г.Эрдэнэ танилцууллаа.

Уг аппликейшны тусламжтайгаар цаг үеийн мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээ, иргэдийн санал хүсэлт, чингэлтэйд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний цахим каталог зэргийг гар утас, таблет ашиглан цаг хугацаа, орон зайнаас хамааралгүй хүлээн авч, ахуй амьдралдаа ашиглах боломжтой юм.

   

 

 

Leave a Reply

  • Facebook