быстрый займ на карту
Үзсэн: 262

АГААР, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЦОГЦ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

“Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газраас агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхийг хашаандаа сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой олон хэлбэрийн ажлуудыг хийж байна.

Энэ ажлын хүрээнд дүүргийн 9 дүгээр хорооны иргэн П.Мөнхдоржийн амины орон сууцыг “Монгол Базальт” ХК  базальт чулуун хөвөнгөөр дулаалж дулаан алдагдлыг, “Бадамлах Гурван Сайхан” ХХК нь цахилгаан бойлер тавьж халаалтыг , “Ховдтул” ХХК нь гаднах жорлонгийн асуудлыг бүрэн шийдвэрлэж хөрсний бохирдолгүй орчин бүрдүүлэх тоног төхөөрөмжийг суурилуулсны үр дүнд агаар , хөрсний бохирдлыг арилгах цогц ажлыг хамтдаа хийж гүйцэтгэлээ.

Энэхүү ажлын явцтай дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол танилцсан бөгөөд цаашид төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зөв бодлогоор дэмжин ажиллавал тодорхой үр дүнд хүрч болох юм гэдгийг онцолж байлаа.

 

Leave a Reply

  • Facebook