быстрый займ на карту
Үзсэн: 294

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ НЭРЭМЖИТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Нийгмийн Хөгжлийн хороо нь Нийгмийн хамгааллын чиглэлээр дүүргийн хэмжээнд ажилладаг ажилтан албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, сайн туршлагыг сурталчилах, харилцан санал солилцох зорилготой өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгт дүүргийн ИТХ – ын Төлөөлөгч, Тэргүүлэгчид, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, 1 – 19 дүгээр хороодын Засаг дарга нар, Нийгмийн ажилтнууд, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, Цэцэрлэгийн арга зүйч нар, Өрхийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд, Хөдөлмөр халамж үйлчилгээний нийгмийн ажилтнууд тус тус оролцож, нийгэм хамгааллын үйлчилгээг хэрхэн үзүүлэх, талаар арга зүйн хэлэлцүүлэг боллоо.

Энэ өдөрлөгийг нээж дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол хэлэхдээ “Нийгмийн хамгааллын үйлчилгээг аливаа айл өрх, иргэнд хүргэхдээ та бүхэн багаар ажиллавал бодитой үр дүнд хүрч, энэ төрлийн үйлчилгээ хүссэн хүн бүр сэтгэл ханамжтай байх болно” гэдгийг онцлон хэллээ

Leave a Reply

  • Facebook