быстрый займ на карту
Үзсэн: 588

“БУСДАД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛЭЭ ӨӨРӨӨСӨӨ ӨГЦГӨӨЕ” УРИАТАЙ ӨГӨӨМӨР ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 05 сарын 28-ний өдрийн “Өдөрлөг зохион байгуулах тухай” А/130 дугаар тушаалаар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглах чиглэлээр иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Бусдад хэрэгтэй зүйлээ өөрөөсөө өгцгөөе” уриатай өдөрлөгийг Засаг даргын Тамгын газрын даргын нэгдсэн удирдамж төлөвлөгөө батлуулан дүүргийн 4 дүгээр хороо болох “Барилгачдын талбайд 6 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын ЗАА-ны ТХХУХ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс албад, Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, 8 хороод,  “ЭЭХХХ” ТББ-ууд оролцлоо.

Өдөрлөгөөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч  20 гаруй агентлагийн 100 гаруй ажилтан албан хаагч, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 10 гаруй хэлтсийн 70 гаруй албан хаагч, 1-19 дүгээр хорооны 100 гаруй иргэд, “ЭЭХХХ” ТББ-ын Одонтой ээжүүд группийн 50 гаруй иргэд, нийт 300 гаруй ажилтан албан хаагчдын эд зүйлс цугларан “Бусдад хэрэгтэй зүйлээ өөрөөсөө өгцгөөе” уриан дор хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэгүй өгөх аяга, шаазан, гэр ахуйн бараа, хувцас, гутал, хүүхдийн тоглоом, ном, цүнх, гоёл чимэглэл, гэх мэтээр төрөлжүүлж, худалдах, солилцох, үнэ төлбөргүй хандивлах, эд зүйлийг бүртгэлжүүлэн иргэдэд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглах чиглэлээр иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэн нийт давхардсан тоогоор 400 гаруй иргэд үйлчлүүллээ.

 

Leave a Reply

  • Facebook