быстрый займ на карту
Үзсэн: 259

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХОРООДЫН АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН “СПОРТ НААДАМ-2018” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын Засаг дарга, Ажлын албаны ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилготой спортын 4  төрөлт уралдаан, тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнийг нээж дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ. Тэмцээнд 1-19 дүгээр хороодын 19 баг, 152 тамирчид софт волейбол, хөгжөөнт буухиа, нисдэг таваг, ширээний шагай гэсэн дөрвөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Баг тамирчдын шагналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж болон хороодын Засаг дарга нар гардуулж өгөн баяр хүргэлээ.

Софт волейболын төрөлд:

Нэгдүгээр байрт: Нэгдүгээр хорооны баг, тамирчид

Хоёрдугаар байрт: Тавдугаар хорооны баг, тамирчид

Гуравдугаар байрт: Дөрөвдүгээр хорооны баг тамирчид

Хөгжилтэй буухиа тэмцээний төрөлд:

Нэгдүгээр байрт: Нэгдүгээр хорооны баг, тамирчид

Хоёрдугаар байрт: Дөрөвдүгээр хорооны баг, тамирчид

Гуравдугаар байрт: 19 дүгээр хорооны баг, тамирчид

Ширээний шагайн төрөлд:

Нэгдүгээр байрт: Тавдугаар хорооны баг, тамирчид

Хоёрдугаар байрт: Гуравдугаар хорооны баг, тамирчид

Гуравдугаар байрт: 15 дугаар хорооны баг, тамирчид

Нисдэг тавгийн төрөлд:

Нэгдүгээр байрт: 19 дүгээр хорооны баг, тамирчид

Хоёрдугаар байрт: 18 дугаар хорооны баг, тамирчид

Гуравдугаар байрт: Дөрөвдүгээр хорооны баг, тамирчид

Багийн нийлбэр дүнгээр:

Нэгдүгээр байрт: Тавдугаар хорооны баг, тамирчид

Хоёрдугаар байрт: Дөрөвдүгээр хорооны баг, тамирчид

Гуравдугаар байрт: Нэгдүгээр хорооны баг, тамирчид тус тус шалгарсан байна.

Leave a Reply

  • Facebook