быстрый займ на карту
Үзсэн: 562

ТАРХИНЫ СААЖИЛТ, ТУЛГУУР-ХӨДӨЛГӨӨНИЙ ТОГТОЛЦООНЫ СЭРГЭЭН ЗАСАЛД ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Эрүүл мэндийн төв, Өвөр-байгалийн хязгаарын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нийгэм-эрүүл мэндийн сэргээн заслын “Росток” төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгэм-эрүүл мэндийн сэргээн заслыг хөгжүүлэх зорилгоор “Тархины саажилтын тулгуур-хөдөлгөөний тогтолцооны эмгэгийн үед хөдөлгөөн байрлалын мэдрэхүйн алдагдлыг засах хөдөлгөөн заслын шинэ технологи “Адели” эмчилгээний өмсгөл, “Атлант” хийт өмсгөл, морин заслын эмчилгээний арга зүй” сэдэвт сургалтыг сэргээн заслын эмч, мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулж байна.

Сургалтыг нээж дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үг хэллээ. Сургалтыг “Росток” төвийн Тулгуур-хөдөлгөөний тогтолцооны эмгэгийн тасгийн эрхлэгч, эмчилгээний биеийн тамирын эмч Татьяна Васильевна Молчанова тэргүүтэй мэргэжилтнүүд явуулж байна.

Сэргээн заслын орчин үеийн дэвшилтэт шинэ технологи, сайн туршлагуудаас нэвтрүүлж, сэргээн заслын эмч, мэргэжилтнүүдийг сурган мэдлэг чадварыг сайжруулах замаар тулгуур хөдөлгөөний эмгэгтэй хүүхэд, насанд хүрэгчдэд үзүүлэх эрүүл мэнд нийгмийн сэргээн заслын тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн тус сургалт Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх Энэрэл нигүүлсэл оюун билгийн төвийн Сургалт судалгаа, зочин эмч мэргэжилтний байранд 6 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд үргэлжлэх юм.

Leave a Reply

  • Facebook