быстрый займ на карту
Үзсэн: 323

ШИНЭ ДАЙЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж гарч, 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулсан. Энэхүү 2018 оны нэгдүгээр ээлж буюу 5 дугаар сарын эхний 7 хоногт эх орныхоо өнцөг булан бүрээс цэргийн жинхэнэ албанд татагдан ирсэн шинэ дайчид цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон цэргийн тангарагаа өргөсөн юм.

Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2018 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад боллоо. Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн шинэ дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа оролцлоо.

Ангид цэргийн албанд шинээр татагдаж цэргийн тангараг өргөсөн дайчид цэргийн анхан шатны бэлтгэлийн үед сурсан, мэдсэнээ тайлагнасны зэрэгцээ хүчит бөхийн барилдаан, зэвсгийн үзэсгэлэн, жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг шинэ дайчид эцэг эхчүүддээ үзүүлж сонирхууллаа. Тус ангид 2018 оны нэгдүгээр ээлжээр дүүргээс 4 байлдагч татагдан энэхүү эр цэргийн тангарагаа өргөлөө. Тус анги нь гэнэтийн болзошгүй осол, аюулын үед дүүрэгт томилгоотой байж, харилцан ажиллагааг хангаж, ажиллах үүрэг хүлээдэг юм.

Leave a Reply

  • Facebook