быстрый займ на карту
Үзсэн: 1128

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ ӨРХҮҮДИЙН АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Ажлын албаны санаачлагаар “Монголын Эмэгтэйчүүдийн Сан” ТББ, “Гэгээлэн Төв” ТББ-уудтай хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхүүдийн амьдрах орчныг сайжруулах” туршилтын төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, 16 дугаар хорооны ИНХ-ын дарга Н.Сэргэлэн, Засаг дарга Т.Идэрцагаан, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл, иргэд оролцлоо.

Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн “Гэгээлэн төв” ТББ-ын гишүүн гурван өрхийн хашаанд амины орон сууц, эко жорлон барьж, зургаан өрхийн гэрийг дулаалж, эко жорлон барьж өгөх юм.

 

Leave a Reply

  • Facebook