быстрый займ на карту
Үзсэн: 419

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  6 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулан, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө. Зөвлөгөөний эхэнд ЧДЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нийслэлийн болон дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцууллаа.

“Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хороо бүрт хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж, зорилтот бүлгийн 6284 хүүхдэд гарын бэлгийг гардууллаа. Мөн баярын нэгдсэн арга хэмжээг 6 дугаар сарын 1-ний өдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулсан юм. Үйл ажиллагааны үеэр дүүргийн сургууль, цэцэрлэгийн тэргүүний хүүхэд багачуудын болон соёлын төвийн дуу, бүжгийн дугуйлангийн хүүхдүүдийн урлагийн тоглолт, “Өнчин цагаан ботго” дуулалт бүжгийн жүжиг, “Лоолойгийн найзууд” урлагийн үзүүлбэрийг тус тус хүүхэд багачуудад сонирхууллаа. 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийн хурал 2018 оны 06 сарын 07-ны өдөр хуралдаж үйл ажиллагааны төлөвлөгөөг 13 салбар чиглэл, 144 заалтын хүрээнд батлууллаа.

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, удаашралтай байгаа ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах, иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн 2018 оны эхний хагас жилийн явцад хяналт-шинжилгээ хийж, дүнг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулах, зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж, маршрут, чиглэл, цагийн хуваарийг тодорхой гаргах, иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээлэх, зуслангийн чиглэл болон засварын ажлын хүрээнд хаагдаж байгаа авто замуудын хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалтыг сайтар анхаарах зэрэг үүрэг даалгаврыг Нийслэлийн удирдах ажилтнуудын 5 дугаар сарын 28-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр өгчээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай 138 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах, албан хэрэг хөтлөлтийн баримт бичиг боловсруулалт, бүртгэл, шилжүүлэг, шийдвэрлэлтэд гаргаж буй зөрчил, дутагдлыг арилгах, цаашид хариуцлагатай ажиллах талаар дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үүрэг даалгавар өглөө.

Leave a Reply

  • Facebook