быстрый займ на карту
Үзсэн: 372

МЁНЖИ ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Бүгд Найрамдах Солонгос улсын “Сонам” Анагаах ухааны их сургуулийн “Мёнжи” эмнэлэг хооронд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээг 2017 онд байгуулсан билээ. Хамтын ажиллагааны хүрээнд 6 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Мёнжи Олон улсын эрүүл мэндийн төв”-ийн менежер Жей Шимийг хүлээн авч уулзав. Уулзалтаар эмч, эмнэлгийн ажилтны сургалт зохион байгуулах болон бусад асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Амаржаргал, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нар оролцлоо.

Leave a Reply

  • Facebook