быстрый займ на карту
Үзсэн: 326

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн 6 дугаар сарын 13-ны өдөр боллоо.

Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж үүрэг даалгаврууд өглөө.

Хороодын Ажлын албаны дарга, Хэсгийн ахлагч, Зохион байгуулагч нарын ажлыг  зөв дүгнэх, Засгийн газрын 138 дугаар тогтоол, төрийн мэдээллийг нууцлах талаар анхаарах, Эрдэнэс таван толгой ХК мэдээлэл хийж, хороодод сургалт явуулах, Зуухны судалгаа авч, бүтээн байгуулалтын ажилд анхааран ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.

Leave a Reply

  • Facebook