быстрый займ на карту
Үзсэн: 337

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУРАГЧИД САХА УЛСЫН НАРНЫ БАЯРТ ОРОЛЦОНО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский(улус) дүүрэг хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд Саха(Якут) улсын үндэсний баяр болох  “Ысыах” буюу Нарны баярт Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 61, 17, 37 дугаар сургуулийн сурагчдын төлөөлөл оролцож, урлагийн хамтарсан тоглолт зохион байгуулахаар боллоо.

Дүүргээ төлөөлж 16 сурагч дөрвөн багшийн хамтаар баярт оролцох бөгөөд тэднийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар хүлээн авч уулзаж, тоглолтоо амжилттай зохион байгуулахыг хүсэн ерөөж, үдэж өглөө. Нарны баяр энэ сарын 20-25-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский(улус) дүүрэгт зохион байгуулагдах юм.

Leave a Reply

  • Facebook