быстрый займ на карту
Үзсэн: 301

ХОРООДЫН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн Баян-Овоо сумтай хэрэгжүүлж буй “Түншлэл”-ийн үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, боловсрол, соёлын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах , хамтран туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хороодын Ажлын албаны дарга, зохион байгуулагч нарыг Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа болон шинэлэг ажлуудтай танилцах, туршлага солилцох хөтөлбөрийг танилцуулж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хороодын Ажлын албаны дарга, зохион байгуулагч нарыг  туршлага сайн солилцож ирэх үүрэг даалгавар өглөө.

Leave a Reply

  • Facebook