быстрый займ на карту
Үзсэн: 866

ТУРШЛАГА СОЛИЛЦОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага судлах, үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан, 8 дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

Сургалтаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж “Иргэд нь жаргалтай, ирээдүйн гэрэлтэй дүүрэг”, “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” буюу “Өрхийн хөгжил”-ийг дэмжих жилийн хүрээнд онцлох хийсэн ажлууд, хороодруу чиглэсэн үйл ажиллагаа сэдвээр, Архив бичиг хэргийн тасгийн дарга С.Энхцацрал Албан хэрэг хөтлөлт, Өргөдөл, гомдол шийдвэрлэлт, Архивын тасгийн үйл ажиллагаа сэдвээр тус тус сургалт явууллаа.

Мөн үеэр Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах албаны дарга Б.Лхагваням албаны танилцуулга болон бусад дүүргүүдээс ялгарах онцлог ажлынхаа талаар танилцуулж, нээлттэй туршлага солилцлоо.

Leave a Reply

  • Facebook