быстрый займ на карту
Үзсэн: 946

ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 2227, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 812 ЖИЛ , АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮЕЭР ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгж

1 Албан хүсэлт Албан хүсэлт, өргөдөл
2 Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /иргэний үнэмлэх/-ний хуулбар
3 Дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ /эх хувь/ Дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ /эх хувь/
4 Тус ажлын байранд Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт, мэдээллийн санд бүртгүүлсэн бүртгэлийн хуудас Тус ажлын байранд Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт, мэдээллийн санд бүртгүүлсэн бүртгэлийн хуудас
5 Тогоочийн мэргэжлийн үнэмлэх Худалдагчийн мэргэжлийн үнэмлэх
6 Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан   сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр /Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/415 дугаар тушаал/ Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан   сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр /Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/415 дугаар тушаал/

 

Хоол үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны зөвшөөрөл хүссэн хүсэлт, холбогдох материалыг 2018 оны 6 дугаар 18-ны өдрөөс  27-ны өдөр хүртэл 08.30-12.00, 13.00-16.30 цагуудад хүлээн авна.

Хориглох зүйл:

  1. Зөвшөөрөлгүйгээр худалдаа үйлчилгээ эрхлэх
  2. Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх
  3. Согтууруулах ундаа, тамхи худалдах
  4. Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах
  5. Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх
  6. Шорлог, хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах
  7. Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах
  8. Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах
  9. Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг тус тус хориглоно.

 

 

Leave a Reply

  • Facebook