быстрый займ на карту
Үзсэн: 525

ӨВӨР-БАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн хамтын ажиллагаат ОХУ-ын Өвөр-Байгалийн хязгаарын “Экологи ба хүний эрүүл мэнд” Тэгш хамруулах бүсийн захирал С.Т.Кохан, Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нийгэм-эрүүл мэндийн сэргээн заслын “Росток” төвийн Тулгуур хөдөлгөөний эмгэгийн тасгийн эрхлэгч Т.В.Молчанова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хоёр тал хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 11-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгэм-эрүүл мэндийн сэргээн заслыг хөгжүүлэх зорилгоор “Тархины саажилтын тулгуур-хөдөлгөөний тогтолцооны эмгэгийн үед хөдөлгөөн байрлалын мэдрэхүйн алдагдлыг засах хөдөлгөөн заслын шинэ технологи “Адели” эмчилгээний өмсгөл, “Атлант” хийт өмсгөл, морин заслын эмчилгээний арга зүй” сэдэвт сургалтыг сэргээн заслын эмч, мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан билээ. Уулзалтаар сургалтын үр дүн болон цаашид гэмтэл, мэс заслын чиглэлээр эмч нарыг мэргэшүүлэх хамтарсан сургалт зохион байгуулах талаар санал солилцсон юм.

Leave a Reply

  • Facebook