быстрый займ на карту
Үзсэн: 377

“НИЙСЛЭЛИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

“Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн өнөөдөр боллоо. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, чиглэлийн хүрээнд шинэчлэн батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын тухай” хууль болон “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2017 онд өрхийн эрүүл мэндийн үйлчилгээнд эдгээр эрх зүйн баримт бичгүүдийг мөрдөн ажиллах болсон. Энэхүү бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулагдаж байгаа зөвлөгөөн нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилготой юм.

Зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат болон эрүүл мэндийн салбарын удирдлагууд, ӨЭМТ-ийн эмч, ажилтнууд бүхий 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд дүүргийн оролцоо, дэмжлэгт удирдлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Мөн нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, ЭМЯ-аас баримталж буй бодлого шийдвэр болон түүний хэрэгжилт, ӨЭМТ-ийн талаар мэдээлэл солилцож цаашид ДЭМБ-аас дэвшүүлсэн “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан иргэдэд хүртээмжтэй жигд чанартай үйлчилгээг хүргэх тухай зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр боллоо.

Leave a Reply

  • Facebook